Сөүл хот, “Ганцаараа амьдардаг эмэгтэйчүүд”-ийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого

2021-05-25 14:31

Сөүл хотын захиргаа өнгөрсөн онд ганцаараа амьдарч буй эмэгтэйчүүдийн айдас түгшүүрээс ангижрах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүүрэгт “Ганц бие эмэгтэй өрхүүдэд тусламж үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэхүү төслөөр давхар цоож, аваарын хонх зэрэг хамгаалалтын хэрэгслээр хангасан бөгөөд энэ жил 25 дүүрэгт нэмж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

 “Ганц бие эмэгтэй өрхүүдэд тусламж үзүүлэх төсөл” нь хуучны ганц өрөө байр, олон айлын орон сууц, газарзүйн болон байгаль орчины хувьд гэмт хэрэгт өртөмтгий дүүрэг, хорооны ганц бие өрхүүдийг аюулгүй байдлыг хангах төхөөрөмжүүдээр хангахад чиглэсэн байна.

Мөн эмэгтэй хүн ганцаараа ажилладаг март, дэлгүүрүүдэд хотын захиргааны хяналтын төвтэй шууд холбогдох “Онцгой байдлын хонх”-ыг байршуулах бодлогыг хэрэгжүүлж байгаа аж.

Ирэх 6 сарын 1-нээс Сөүл хотын 18 дүүргийн захиргаанд өргөдлийг хүлээж авах бөгөөд өөрийн дүүргийн цахим хуудсаар орж өргөдлийн маягтыг татан аван бөглөөд шаардлагатй бичиг баримтын хамт е-майл-ээр дамжуулан бүртгүүлэх боломжтой гэнэ.

  • Эмэгтэйчүүд ба гэр бүлийн бодлогын газар-Эмэгтэйчүүдийн бодлогын ажилтаны лавлах утас: 02-2133-5010

Тус дүүргүүдийн мэдээллийг хавсаргав.

 

Э.Нарангарав

Эх сурвалж: Сөүл хотын захиргаа 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх