Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт БНСУ-д өчигдөр санал хурааж дууслаа

2021-06-01 12:36

БНСУ-ын Сөүл хот дахь ЭСЯ, Пусан хот дахь Консулын газарт бүртгүүлсэн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 2021 оны 5 дугаар сарын 30, 31 ны өдрүүдэд өөрийн биеэр хүрэлцэн ирж саналаа өглөө.

Солонгос улсад улс төрийн чиглэлээр суралцдаг Монгол оюутнууд хоёр өдрийн турш 500 гаран санал өгсөн иргэдээс “Exit Poll” буюу нэр дэвшигчээс хэнийг ямар шалтгаанаар дэмжиж санал өгсөн тухай асуулга, судалгаа хийжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн бөглөсөн хуудсын дүнг үзвэл

1. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх цөөн тоогоор илүүрхэж

2. “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат удаалж

\3. Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ хамгийн бага санал авсан судалгаа байгаа ажээ.

Өнгөрсөн гурван удаагийн сонгуульд гадаад улсад оршин сууж буй 180,000 гаруй Монгол иргэдээс 10 хүрэхгүй хувь нь саналаа өгч байсан гэсэн судалгаа байдаг байна. 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх