Орон сууцны түрээсийн мэдэгдэл хийгээгүй тохиолдолд 1 сая воноор торгоно

2021-05-31 13:49

6 сарын 1-нээс эхлэн төвийн бүсүүд болон Сөүл, Инчон, Гёнги хотуудад байр түрээслэж буй иргэд "Орон сууцны түрээсийн мэдэгдэл"-ыг заавал хийх шаардлагатай болжээ.

Өнгөрсөн 8 сард, түрээсийг ил гаргаж, түрээсийн зах зээл дахь ил тод байдлыг хангах, мэдээлэл өгөх замаар түрээслэгчийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийн гүйлгээг тайлагнах тухай хуулийг шинэчилжээ.

Барьцаа 60.000.000 воноос дээш эсвэл сарын түрээс 300.000 воноос дээш тохиолдолд гэрээ хийсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх ёстой аж.

Хэрвээ бүртүүлээгүй эсвэл хуурамчаар бүртгүүлсэн тохиолдолд 1 сая воноор торгох гэнэ.

Гэвч маргаашнаас эхлэн хэрэгжих энэхүү хуульд ард иргэд дасан зохицох, мэдээлэл хангалттай авах зэрэг хугацааг харгалзан үзэж эхний 1 жил торгууль оногдуулахгүй байхаар болжээ.(2021.06.01-2022.05.31)

Э.Нарангарав

Эх сурвалж:네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх