30-аас доош насны иргэд Pfizer вакцинд хамрагдана

2021-06-02 13:46

Ковид19-ын эсрэг урьдчилан сэргийлэх AstraZeneca вакцинд хамрагдах боломжгүй байсан 30 наснаас доош иргэд (1992.1.1.-ээс хойш төрсөн) дараа долоо хоногоос Pfizer вакцинд хамрагдагдахаар бүртгүүлж эхлэх боломжтой болжээ.

Энэхүү хуваариар хамгийн эхлээд цагдаа, тусгай албаны ажилчид болон эмзэг бүлгийн иргэд, бөөрний архаг өвчтэй иргэд хамрагдах гэнэ.

30 наснаас доош иргэд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн захиалга өгч бүртгүүлэх бөгөөд 15-26-ны өдрүүдэд Pfizer вакцины эхний тунг хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Вакцинд хамрагдахыг хүссэн иргэд ойролцоох вакцинжуулах төв болон эрүүл мэндийн төвд урьдчилан бүртгүүлээнэ үү.

Э.Нарангарав

Эх сурвалж: Chusonnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх