Онгоцны тийз байхгүйгээс болж нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн анхааралд

2021-06-02 15:15

Ковид19-ын улмаас нислэг хойшлогдох, нислэгийн тийз байхгүй байх болон хилээ хаасан зэрэг шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа гадаад иргэдэд Солонгос улсад түр оршин суух эрх олгож байсан билээ.

Гэвч Нислэгийн тийз байгаа тохиолдолд албаар цуцлах, хуурамч нислэгийн тийз гаргаж виз сунгуулах зэрэг тохиолдол сүүлийн үед маш их гарах болсон.

Тиймээс нислэгийн тийз захиалах боломжтой гадаад иргэд заавал тийзээ урьдчилан захиалах бөгөөд ганцхан удаа виз сунгах өргөдөл өгөх боломжтойгоос гадна хэрвээ виз сунгагдсан тохиолдолд заасан хугацаанд заавал хилээр гарсан байх шаардлагатай гэнэ.

Визээ сунгуулахдаа доорхи линкээр орж 확인서 гэсэн файлыг татан авч бөглөөрэй.

Бөглөхдөө захиалсан онгоцны билетний хугацаа нь буцах хугацаатай ижил байхыг анхаарай. 

뉴스.공지 < 하이코리아 (hikorea.go.kr)

 

Э.Нарангарав

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх