Өнөөдөр Монгол улсын 200 мянга гаруй иргэд гадаадад сурч хөдөлмөрлөж амьдардаг гэх тоо байдаг. Эдгээр залуусын ихэнхи хувийг ид хийж бүтээх насны залуус эзэлдэг билээ.
Тэд өнөөдөр эх орондоо хайртай бүхнээ орхиод амьдралын хүнд бартааг шүд зуун тэмцэж өнөөгийн энэ ороо бусгаа цаг үед ар гэрээ тэжээн тэтгэж хүний дайтай авч явахын хажуугаар өөрийн зорилго тэмүүллээ биелүүлэх боломж хэмээн шантралгүй зүтгэсээр...
Гадаадад ажиллаж хөдөлмөрлөдөг хэдийгээ бидний дийлэнх нь дэндүү буруугаар ойлгодог нь даанч харамсалтай. Тэднийгээ бид мөнгөн далайд умбаж, жаргалын дээдийг амсаж яваа хэмээн эндүүрэн бодож буруу бүхэнд чичлэн суух нь хэр зөв бэ?
Хүн бол сэтгэлийн л амьтан. Сэтгэл дэх итгэлийн гал бөхвөл хүн өөрөө унтардаг амь билээ.
Хэрэв таны ойр дотны хэн нэгнээс гадаадад сурч хөдөлмөрлөж амьдардаг бол та Баттулгын Билгүүн залуугийн сэтгэлийн өчлийг нэг удаа сонсоод үзээрэй. Ямар ч худал үгүй сэтгэлийн өчил. Тиймээс тэрхүү дотны нэгнээ нэг удаа ч болов урам хайрлан дэмжээрэй.
Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла
Алив сайхнаа бусдаас битгий харамла