Эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд орсон эрд 700.000 воны торгууль оноожээ

2021-06-03 14:00

Машинийг нь хааж тавьсан машины эзнийг олохоор эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд орсон 60 орчин насны иргэнд 700.000 воны торгуул оногдуулжээ.

Энэхүү хэрэг нь Сөүл хотын Ганнам дүүргийн нэгэн фитнесс төвд  болсон байна.

Тэрээр өглөө дасгал хийж дуусаад ажилдаа явах гэтэл нэгэн эмэгтэйн машин өөрийнх нь машинийг хааж зогссон байсан тул жолоочийг хайж эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд орсон нь нотлогдсон байна.

Мөрдөн байцаалтын үеэр өөр ямар нэгэн санаа агуулаагүй, ажилдаа явахаар яарч байсан тул уур нь хүрч, энэхүү хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр хэргийг хүчингүй болгож 700.000 воны торгуул оногдуулжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх