Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдэд улирлын чанартай ажилд түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тухай танилцуулга.
Мэдэгдэл гаргах хугацаа
2021.3.2-2022.2.28-ны хооронд (Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу)
Хамрагдах хүрээ.
- Гэр бүл (F-1), гэр бүлийн гишүүний дагалдан (F-3) ангилалтай гадаад иргэн.
- Мьянмар улс дахь улс төрийн байдлаас авсан бусад (G-1) ангилалтай Мьянмар улсын иргэн.
- Хууль бусаар оршин суугаа хугацаандаа давтан ирэх боломжтой тогтолцооны дагуу хилээр гараад буцаж ирсэн иргэд.
- Ковид19-өөс үүдэн “Хилээр гарах хугацаагаа хойшлуулсан” эсвэл “Хилээр гарах хугацаагаа сунгасан” гадаадын иргэн.
Хамрагдсан үед өгөх ашиг тус:
- Дээрх 3,4-т заасан бүлэгт хамрагдах иргэдэд (G-1 буюу 6 сар) ангилалруу солино.
- (Айлчлан хөдөлмөр эрхлэх эрхтэй Солонгос гаралтай гадаадын иргэн H-2) дахин нэвтрэх кодтой виз олгоно.
- (Улсын мэргэжлийн үнэмдэх авсан Солонгос гаралтай гадаадын иргэн ) Хилийн чанад дахь Солонгос гаралтай гадаадын иргэн (F-4) ангилалруу өөрчлөх зөвшөөрөл олгоно.
- Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэлт (E-9), дахин ирэх үед нэмэлт оноо өгөх гэх мэт.
Хэрхэн мэдэгдэл гаргах:
Мэдэгдлийн маягтыг орон нутгийн засаг захиргаанд гаргах (факс, е-мэйл, шуудангаар явуулах гэх мэт)
Гагцхүү мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх (E-9) ангилалтай иргэд нь орон нутгийн засаг захиргааны харъяа хөдөлмөр эрхлэлтийн төвд хандах эсвэл онлайнаар хүсэлт гаргана.(www.eps.go.kr)
Ажлын салбарын хүрээ:
Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн салбарт 2021.3.2-2022.3.31 хүртэл ажиллах боломжтой.
Ажиллах нөхцөл байдал:
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалин олгох ба үйлдвэрийн ослын даатгалд хамруулна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 법무부- Хуульзүйн яам