7 сараас эхлэн бөөнөөрөө гадагшаа аялах боломжтой болно

2021-06-09 11:18

БНСУ-ын Засгийн газар ирэх сарын дундаас эхлэн Корона вирусын эрсдэл багатай улс орнуудтай "Travel bubble" буюу Аялалын аюулгүй бүсийг бий болгон харилцан зорчихоор болжээ.

Эхний ээлжинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциндаа хамрагдсан бүлэг, хамт олны аялалыг хүлээн зөвшөөрөх бөгөөд түүний дараагаас илүү өргөн хүрээтэй, уян хатан шийдвэрүүдийг гаргахаар төлөвлөж байгаа гэлээ.

Өнөөдөр буюу 9-ны өдөр Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Соёл, аялал жуулчлалын яамнаас энэхүү аюулгүй аялалын санаачлагыг гарган танилцуулжээ.

"Travel bubble" нь хоёр улс хоорондын харилцан итгэлцэл дээр аялал, жуулчлалын зорчигдыг тусгаарлахгүй байх журмыг хэрэгжүүлэх юм.

Ковид19-ын нөлөөгөөр урт хугацааны турш үргэлжилсэн ард иргэдийн хүндхэн байдлыг арилгаж, агаарын авиа компаниуд болон аялал жуулчлалын компаниудын эдийн засгийн уналтыг ч гэсэн сэргээх зорилготой бодлого аж.

Энэхүү бодлогын хүрээнд вакцинд хамрагдсан иргэдийг баг, бүлгээр аялахыг зөвшөөрөх бөгөөд долоо хоногт 1-2 аялалын нислэг хийх гэнэ.

Мөн зорчигчдыг 60%-тай дүүргэх бөгөөд гадаад, дотоодын аялагчидыг хамруулаад 200 орчим хүн байхаар төлөвлөжээ.

Өнөөг хүртэл Солонгос улсын засгийн газар олон улсын нислэг, аялал жуулчлалын эдийн засгийг сайжруулах үүднээс Сингапур, Тайвань, Тайланд, Гуам, Сайпан зэрэг улсуудтай аюулгүй байдлын итгэлцэлээр харилцаж байсан бол цаашид олон, олон улс оронтой итгэлцэлийг харилцаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтай бөйгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 뉴스핌

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх