Нийгмийн харилцаанд зай барих журам дахин 14 хоног сунгагдлаа

2021-06-11 10:50

БНСУ-ын Засгийн газар ирэх 7 сараас эхлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ журам хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Энэхүү шинэчилсэн журмаар хоолны газар, кафе, караоке, уушийн газар зэрэг үйлчилгээний газруудын оройн 22 цаг хүртэл ажиллах журам тавигдаж, 5 хүртэл хүн цуглахгүй байх хориг сулрах аж.

Өнөөдөр буюу 11-ны өдөр УОК болон ЗГ хуралдаж төвийн бүсүүдэд одоогоор хэрэгжиж байгаа Нийгмийн харилцаанд зай барих журмыг дахин 14 хоног буюу 7 сарын 4 хүртэл сунгахаар боллоо.

Өнгөрсөн 6 долоо хоногийн турш халдвар авагчийн дундаж тоо 500-гаас буугаагүй тул дахин сунгахаар болсон байна.

Эрүүл мэнд, халамжийн яамны сайд Гүон Дог Чол “ Халдварт өвчинөөс  амжилттай урьдчилан сэргийлж, шинэчлэгдсэн Нийгмийн харилцаанд зай барих журмыг төвийн бүсүүдэд 7 сараас эхлэн хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Одоогоор Жоннам, Гёнбуг, Гённам, Ганвон зэрэг мужууд шинэчлэгдсэн журмыг хэрэгжүүлээд байна.” гэжээ.

6 сарын 11-ны 00 цагийн байдлаар  Корона вирусын халдвар авсан 556 тохиолдол бүртгэгджээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: KBS news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх