Нисэх онгоцны шинэ буудал 7 сарын 4-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ

2021-06-11 12:28

2006 оноос хойш яригдаж эхэлсэн Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажил одоогийн байдлаар 85.1%-тай явагдаж байгаа бөгөөд ирэх 7 сарын 4-д нээлтээ хийж хамгийн анхны нислэгээ 4-ны өдрийн 11 цаг 40 минутад Улаанбаатар- Токио чиглэлд хийхээр төлөвлөжээ.   

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хугацаандаа нээлтээ хийхийг сануулж, “Үндэсний их баяр наадмаар Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Жуулчдыг ирэх боломжийг нь хангаж өгнө. Вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хүлээж авна. Мөн долдугаар сарын 4-нд онгоцны буудлын нээлт хийнэ гэдгийг олон улсад зарлах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой санхүүгийн ямар асуудал байна, үүнийг Засгийн газарт оруулаарай” гэжээ.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх