Хөх ордны нарийн бичгийн даргаар 26 настай оюутан томилогдлоо

2021-06-22 14:24

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр буюу 21-ны өдөр Хөх ордны залуучуудын нарийн бичгийн даргаар 26 настай Их сургуулийн оюутан, Солонгосын Ардчилсан намын дээд гишүүн асан Пак Сон Миныг томиллоо.

Пак Сон Мин нь 1996 онд төрсөн бөгөөд тэрээр хөх ордоны түүхэн дэхь хамгийн анхны залуу нарийн бичгийн дарга болжээ.

Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Паг Гён Ми шинэ нарийн бичгийг сонгох болсон шалтгаандаа  “Пак Сон Мин нь Ардчилсан намын дээд гишүүн, залуучуудын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн үзэж бодлоо чөлөөтэй илэрхийлж олон асуудлыг шийдэхэд нөлөө үзүүлж байсан бөгөөд олон төрлийн үзэл бодол, санаа шийдлийг сонсож, хүлээж авах тэнцвэртэй байдлыг харуулж байсан. Мөн залуу хүний хувьд залуучуудад тулгарч буй асуудлыг ойлгож, мэдэрч тэдэнд чиглэсэн оновчтой бодлого боловсруулна гэдэгт найдаж байна” гэжээ.

Пак Сон Мин одоогоор их сургуулийн оюутан бөгөөд ажлын шаардлагаар сургуулиасаа түр чөлөө авахаар төлөвлөж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 노컷뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх