Өнөөдөр буюу 22-ны өдөр Эрүүл мэнд, халамжийн яамнаас ард иргэдийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах болсноо мэдэгдлээ.
Энэхүү хуулийн өөрчлөлтөнд ирэх оны 1 сараас эхлэн эрүүл мэндийн даатгалтай жирэмсэн болон төрсөн эмэгтэйчүүдэд эмнэлэгийн зардалд олгох халамжийн мөнгө нэмэхээр болсон байна.
Өөрөөр хэлбэл 1 хүүхэд төрүүлсэн тохиолдолд 1 сая вон, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдолд 1 сая 400 мянган вон олгохоор болжээ.
Одоо хэрэгжиж байгаа хуулийн заалтанд халамжийн мөнгийг зөвхөн жирэмсэн болон төрөхтэй холбоотой эмчилгээний зардалд хэрэглэх шаардлагатай байсан бол ирэх оноос эхлэн бүхий л төрлийн эмнэлэг, эмчилгээний төлбөрт ашиглах боломжтой болж байгаа гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스