Өнөөдөр буюу 23-ны өдөр Үндэсний Ассемблейн Захиргааны аюулгүй байдлын хорооны нэгдсэн хуралдаанаар амралтын өдрүүд буюу хагас, бүтэнсайн өдрүүдтэй давхацсан баярт өдрүүдийг орлуулж амрах “Орлуулах олон нийтийн амралтын өдөр” хэмээх хуулийг оруулж баталлаа.
Энэхүү хуулийн төслийг энэ сарын сүүлчээр чуулганы нэгдсэн хуралдаанаар албан ёсоор батлавал энэ жилээс эхлэн хэрэгжих юм байна.
Гэвч 5-аас доош ажилтантай албан байгууллага, компаниудад энэ хууль үйлчлэхгүй гэнэ.
Энэ жилийн хувьд 10 сарын 3- Гужусон улс байгуулагдсны өдөр, 10 сарын 10- Солонгос үсгийн баярын өдөр, 12 сарын 25- Зул сарын баярын өдөр зэрэг бүх нийтийн амралтын өдрүүдтэй давхцах тул эдгээр улаантай өдрүүдийн амралтыг ажлын өдрөөр сольж амрах юм байна.
Гэвч Үйлдвэрийн эвлэлийн хороо, Металл үйлдвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэл, Хүний эрхийг эрэлхийлэгчдийн холбоо зэрэг холбоодууд нэгдэн Үндэсний ассемблейн өмнө хэвлэлийн бага хурал зарлаж, “Улаантай өдөр хүн бүр тэгш эрх эдлэх ёстой” хэмээн уриалж эхэллээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: news1