Цахим наадам хугацаандаа болно

2021-06-23 16:40

Корона вирусын халдварын тохиолдол их байгаа учир аймаг, сумдын наадмыг цуцалж, улсын наадмыг цахим хэлбэрээр зохион байгуудах тухай өнгөрөгч Лхагва гараг буюу 6 сарын 16-ны өдөр Засгийн газар шийдвэрлэсэн билээ.

Гэвч уг шийдвэрийг өөрчилж, цахим наадмыг хойшлуулах тухай мэдээлэл байсан боловч хугацаанд нь улсын наадмыг үзэгчгүй цахимаар хийхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэжээ.

Мөн орон нутагт цар тахлын халдвар буурвал 7 сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэхээр болжээ.

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх