Хотууд “Tour taxi” үйлчилгээнд нэгдэж эхэллээ

2021-06-28 15:31

Ковид19-өөс болж олон нийтийн бус, хувь хүмүүсийн аялал жуулчлал нэмэгдэж үүнийг даган “Tour taxi” буюу аялалын такси шинэ үйлчилгээ бий болсон бөгөөд ихээхэн эрэлттэй байгаа гэнэ.

Солонгос улсын хотууд аялал жуулчлалын бүсүүдээ идэвхжүүлэх, аялагчдыг татах зорилгоор тэдний аюулгүй байдал, тав тухыг бүрдүүлэн аялалын такси үйлчилгээг нэвтрүүлжээ.

Одоогийн байдлаар Жэжү, Сочон, Пёнчан, Ансан, Ёжу зэрэг 10-аас доошгүй хотууд  “Tour taxi” үйлчилгээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Ганвон мужийн Тэбэг хот нь 7 сарын 1-нээс аялалын такси  үйлчилгээг эхлүүлэхээр болсон байна.

Корона вирусны улмаас аялалын автобусны үйлчилгээ багасч, цөөхөн хүний аялалд зориулсан үйлчилгээнүүд ихсэж байгаа гэнэ.

Тиймээс Ганвон мужийн Тэбэг хотын хувьд нийт 10 орчим такси өдөр бүр үйлчилгээнд оруулахаар төлөвлөсөн бөгөөд үнийн хувьд 3 цаг нь 60.000 вон, 5 цаг нь 80.000 вон, 8 цаг нь 130.000 воны үнэтэй байх аж.

Нийт 6 төрлийн аялалын маршрут бэлдсэн бөгөөд аялагчийн хүсэлтээс маршрутыг өөрчлөх боломжтой гэнэ.

Таксины жолооч нарын хувьд тусгай сургалтан сууж, бэлтгэгдсэн бөгөөд аялалын маршрутын онцлогуудыг танилцуулж тайлбарлан амттай хоолны газрыг танилцуулан санал болгох үйлчилгээ үзүүлэх аж.

 

Э.Нарангарав

Эх сурвалж: 국민일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх