Гадаад хүүхдэд иргэншил олгох тухай хуулийг яарч шийдэхгүй

2021-06-28 15:00

БНСУ-ын Хуульзүйн яамнаас өнгөрсөн 4 сард “Иргэншил олгох хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар хуралдаж, Солонгос улсад амьдарч буй цагаачлалын визтэй иргэд Солонгос хүүхэд төрүүлсэн тохиолдолд иргэншил олгох тухай ярьж эхэлсэн.

Энэ нь цагаачлалын визтэй гадаад иргэдийн 6-аас доош насны хүүхэд ямар нэгэн болзолгүйгээр шууд иргэншил авах эрхтэй бөгөөд 7-оос дээш насны хүүхдүүдийн хувьд 5-аас дээш жил Солонгос улсад амьдарсан байх шаардлагатай гэсэн болзолыг тавьж байгаа гэнэ.

Гэвч энэхүү хууль хэрэгжих гадаад иргэдийн 94.8% нь Хятад улсын иргэд байгаа судалгаа гарснаар “Хятадын тусгай бодлого” хэмээн ард иргэд эсэргүүцэн бухимдаж байгаа билээ.

Хятад нь Солонгосын үндэсний хувцас болох “Ханбуг”, “Кимчи” зэргийг өөрсдийн үндэсний бүтээгдэхүүн хэмээн нэрлэж, зарлах болсонд Солонгосын ард түмэн эсэргүүцэн, тэмцэж байгаа. Тиймээс ч 4 сарын 28-ны өдөр энэхүү хуулийг эсэргүүцсэн 317.000 хүн гарын гарын үсэг зуржээ.

Төрийн хөх ордоноос “ Засгийн газрын зүгээс яаралгүй, хангалттай судалгаа хийсний үндсэн дээр энэхүү хуулийг хэрэгжүүлэх бөгөөд мэргэжилтэнүүдийн зөвшилцөөн, мэтгэлцээний үр дүн, явцыг харж байж иргэншил олгох хуулийг шийдвэрлэх болно” гэсэн байр суурьтай байгаа аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: 한국일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх