Өнөөдөр буюу 7 сарын 1-д БНСУ-ын Засгийн газрын түр хуралдаан болж, гамшигаас урьдчилан сэргийлэх сангийн 33 их наяд воны нэмэлт төсвийг батласан байна.
Энэ нь Ковид19-ийн улмаас ард иргэдэд учирсан хохирлыг хэсэгчлэн нөхөж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой аж.
Энэхүү 2021 оны 2 дахь удаагийн нэмэлт төсвийг дундаж болон дунджаас доош орлогтой иргэдэд олгох бөгөөд 1 хүнд 250.000 вон, нэн ядуу өрхөд тус бүр 350.000 вон олгохоор болжээ.
Өөрөөр хэлбэр 4 ам бүлтэй гэр бүл нийт 1 сая вон авах боломжтой юм.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирсан хохирлын нөхөн төлбөр болгон 1 саяас 9 сая вон хүртэлх мөнгөн тусламж олгох бөгөөд өсвөр насныхан буюу залуу үеийнхэнд зориулсан ажлын байрыг бэлтгэх төлөвлөгөө ч тусгагджээ.
Энэ удаагийн гамшигаас сэргийлэх сангийн мөнгөн тусламж нь БНСУ-д 5 дахь удаагаа хэрэгжих гэж байгаа юм .
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스