УОК, баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа

2021-07-01 21:17

Улсын онцгой комисс цахимаар тэмдэглэх үндэсний их баяр наадмын асуудлаар хуралдаж, баяр наадмыг хойшлуулах санал гаргажээ.

Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэрийг гаргаж,  наадмын нээлтийн урлаг соёлын арга хэмжээний зураг авалт, хурдан морины уралдаан, 1024 бөхийн барилдаан зэргийг Хүй долоон худагт эхлүүлсэн байна.

Гэвч  аж ахуй нэгжүүд өөрийн бизнесээ хамгааалахын төлөө жагсаж байгаа бол зарим нь наадам хийхгүй хэмээн дуу хоолойгоо хүргэж байна.

Улсын онцгой комисс эхний ээлжид Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Улсын онцгой комиссын саналыг Засгийн газар маргааш өглөө 08:00 цагт хуралдан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх гэнэ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх