БНСУ-ын Засгийн газар, өнөөдөр буюу 7 дугаар сарын 5-наас эхлэн вакцинжуулах төлөвлөгөөний дагуу 1 болон 2-р тунг өөр, өөр вакцин хийлгэх боломжтой “ Вакцин солих” журмыг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү вакцин сольж хийх нь дархлааг улам нэмэгдүүлж, мутацанд орсон вируснаас хамгаалах үр дүн илүү байна гэх судлаачдын дүгнэлт гарсан байна.
БНСУ нь 1-р тундаа AstraZeneca вакцинд хамрагдсан 50 наснаас дээш ахмадууд болон 30-40 настануудын 1-р тундаа AstraZeneca вакцинд хамрагдсан нийт 1.615.000 иргэнд 2 дахь тунг нь Pfizer вакцин хийхээр болжээ.
Засгийн газраар ийнхүү хоёр өөр вакцин хийх нь илүү үр дүнтэй хэмээн тайлбарлаж байна.
Канад, Герман, Итали зэрэг Европын зарим орнууд AstraZeneca вакцинд хамрагдсаны дараа Pfizer вакцин хийлгэхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Америкийн өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв, Европын анагаах ухааны агентлаг нь вакцин сольж хийхийг дэмжихгүй байгаа юм.
Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сольж хийсэн вакциныг хүлээн зөвшөөрөхгүй бол хоёр өөр вакцин хийлгэсэн иргэд хилээр нэвтрэх тохиолдолд тусгаарлалтнаас чөлөөлөхгүй байх зэрэг нөхцөл байдал үүсэх боломжтой гэсэн асуудал ард иргэдийн санааг зовоож байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: KBS news