Үндэсний баяр наадам ирэх жил хүртэл хойшлогдлоо

2021-07-02 14:02

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Улсын Онцгой комисс нь цар тахлын тархалтыг хумих, бууруулах арга хэмжээ авах ард түмний шаардлагыг харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж байгаа" хэмээн тайлбарласан юм.

Уг саналыг Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан хэлэлцэж,Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Мөн наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх