Хүүхэд хамгааллын бүлгэмээс “Хүүхдийн цэцэрлэг”-ийн ангиудад ССTV буюу хяналтын камер заавал байршуулах шаардлагыг УИХ буюу Конгрессд хүргүүлжээ.
Солонгосын хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг өнгөрсөн 5-ны өдөр Төрийн ордны өмнө хэвлэлийн бага хурал хийж, бага насны хүүхдийн хүчирхийллийг зогсоохын төлөө цэцэрлэгүүдийн анги, танхимд хяналтын камер байршуулах тухай үндсэн хуулинд тусгаж өгөхийг шаардан мэдэгдэл хийлээ.
Өнгөрсөн 2015 оноос өдөр өнжүүлэх төвүүдэд хяналтын камер суурилуулж эхэлсэн бөгөөд хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг багш, ажилчдаас хяналтын камернаас болж хүний эрх зөрчигдсөн, хувийн нууцад халдсан зэрэг гомдол огт ирээгүй байна.
Тиймээс цэцэрлэгүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хяналтын камер заавал суурилуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.
Мөн хяналтын камер байршуулснаар хүүхэд хамгаалаад зогсохгүй багш нар хэлмэгдэх, хардаж сэрдэгдэх зэрэг шудрага бус байдлаас чөлөөлж, маргааныг арилгахад гол үүрэгтэй хэмээн тайлбарлажээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: YTNnews