Нийгмийн харилцаанд зай барих журам дахин 7 хоног сунгалаа

2021-07-07 11:39

Өнөөдөр Сөүл дахь Засгийн газрын ордонд Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабын хуралдаан болж, Ерөнхий сайд Ким  Бү Гём одоо хэрэгжиж байгаа “Нийгмийн харилцаанд зай барих”, халдвараас урьдчилан сэргийлэх журмыг дахин 7 хоног сунгахаар болсноо мэдэгдлээ.

Уг нь Засгийн газрын шийдвэрийн дагуу маргаашнаас эхлэн 6 хүртэлх хүний хувийн уулзалт цуглааныг хүлээн зөвшөөрөх журам хэрэгжих байсан боловч халдвар авсан иргэдийн тоо огцом өсч өнөөдрийн байдлаар 1212 хүн бүртгэгдсэний улмаар одоо хэрэгжиж байгаа журмыг дахин  сунгахаар боллоо.

Мөн эрх баригчдын зүгээс урьдчилан сэргийлэх сорил, шинжилгээг өргөжүүлж, 20-30 настангуудыг шинжилгээнд идэвхитэй хамрагдахыг үүрэг болголоо.

Түүнчлэн хорио цээрийн дэглэмийг зөрчсөн бизнес эрхлэгчдийг төрийн дэмжлэгээс хасах бөгөөд маргаашнаас эхлэн 1 удаа анхааруулга авсаны дараа дахин журам зөрчвөл тодорхой хэмжээнд хаах хүртэлх арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ.

Мөн төвийн бүсүүдийн албан байгууллагууд алсын зайнаас ажиллуулах зэрэг хорио цээрийн нэмэлт арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Ерөнхий сайд Ким” Хэрэв энэ байдал дахин 2-3 хоногийн дараа буурахгүй бол бид шинэ журам тогтоож, хамгийн чанга шат хүртэлх арга хэмжээ авах болно” гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: MBCnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх