Сөүл хотын дүүргүүд иргэдээ халууныг даван гарахад хэрхэн туслаж байна вэ?

2021-07-22 16:09

Сөүл хот өдөрт 35 градус хүртэл халж байна. Тиймээс ард иргэдээ халуунаас зайлсхийх, сэрүүцүүлэх байгууламжуудыг нэмсээр байгаа билээ.

Нувон (노원구 )дүүрэг нь захиргааныхаа ойролцоо нэгэн олон улсын буудлыг ахмадад зориулсан сэрүүцэн амрах байр болгон ашиглахаар болжээ.

Энэ нь тус дүүрэгт оршин суугаа 65-аас дээш насны ахмадууд утсаар захиалга өгсөнөөр үнэгүй амарч хонож болох бөгөөд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн 9 давхар энэхүү буудлын 3 давхарыг буюу 50 өрөөг ийнхүү шөнийн сэрүүцэх газар болгон ашиглахаар болсон байна.

Өнөөдрийг хүртэл нийт 220 орчин ахмадууд энэхүү буудлаар үйлчлүүлжээ.

Мөн  Сөүл хотын дүүргийн захиргаанууд иргэдээ халуунаас зайлсхийх, сэрүүцүүлэх тал дээр өөр өөрсийдийн арга барилаар шинэ, шинэ санаануудыг гаргаж ирсээр байна.

Нувон (노원구) дүүрэг нь ахмадуудыг хонох буудлаар хангахаас гадна цэцэрлэгт хүрээлэнд алхах, салхилах бүсүүдэд нийт 15 ширхэг  хүйтэн устай хөргөгчийг байршуулжээ. Энэ нь халуунд гадаа алхаж, дасгал хийж байгаад халууцсан иргэд хүйтэн ус үнэгүй авч уун сэрүүцэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд өдөрт 300мл-ын 700 ширхэг ус иргэд хэрэглэж байгаа гэнэ.

Мөн Сочу (서초구)дүүрэг нь автобусны 60 буудал дээр “Хүйтэн сандал” байршуулжээ. Энэхүү сандал нь тухайн орчины температураас 5-6 градус бага байх боломжтой гэнэ.

Мөн Ёндонпу (영등포구) дүүрэг нь хоёулаа амьдардаг ахмадууд болон амьдралын боломж доогуур 900 гэр бүлд гар сэнс  бэлэглэсэн байна.

Жүн (중구) дүүрэг нь Корона вирусны шинжлэгээнд хамрагдахаар хүлээж буй иргэддээ зориулж дүүргийн 3 шинжилгээний төвд  нарнаас хамгаалах цэнхэр халхавч 350 ширхэгийг байрлуулж өгчээ.

Энэ мэтчилэн Сөүл хотын дүүргүүд иргэдээ халуунаас хамгаалах, сэргийлүүлэх арга хэмжээ авсаар байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 조선일보

 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх