Анх удаа "Ковид19" гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 3 оронтой тоонд бүртгэгдлээ

2021-07-22 11:09

БНСУ-д Корона вирусын шинэ тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 22-ны өдрийн 00 цагийн байдлаар 1842  хүн шинээр халдвар авч дахин шинэ дээд тоонд хүрлээ.

Засгийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах талаар дахин судалж байгаа бөгөөд энэ сарын 25-ны өдөр хүртэл явагдах “Нийгмийн харилцаанд зай барих журам”-ын 4-р шатыг сунгах талаар болон хөдөө орон нутгуудыг нэмэлт шатанд шилжүүлэх талаар хэлэлцэж байна.

Өнөөдрийн байдлаар дотоодоос илэрсэн 1533 тохиолдол байгаа бол гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 309 тохиолдол байгаа аж.

Солонгос улсад Корона вирус илэрсэн цагаас хойш анх удаа нэг өдөрт халдвар авсан иргэдийн тоо 1800 хүрч байгаа бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол ч 3 оронтой тоонд орсон нь анх удаа юм.

Өмнөх өдөр нь гаднаас ирсэн иргэдээс 58 хүн корона вирусын халдвартай байсан бол өнөөдрийн байдлаар 251 хүнээр нэмэгджээ.

Мөн анх өнгөрсөн жилийн 7 сарын 25-ны өдөр гаднаас зөөвөрлөгдсөн вирусын тохиолдол хамгийн их буюу 86  байсан бол өнөөдөр 3.5 дахин өссөн байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх