Нийгмийн харилцаанд зай барих 4-р шат 14 хоног сунгалаа

2021-07-23 12:36

Ковид19-өөс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд төвийн бүсүүд “Нийгмийн харилцаанд зай барих” 4-р шатруу шилжиж энэ сарын 25 хүртэл хэрэгжих байсан бол дахин 14 хоног сунгагдаж 8 сарын 8 хүртэл үргэлжилэхээр болжээ.

Үүнийг даган оройн 18 цагаас хойш хоёроос дээш хүн хувийн уулзалт хийхгүй байх журам ч сунгагдах юм.

Гамшиг аюулгүй байдлын бодлогын хорооны дэд дарга Жон Хэ Чол өнөөдрийн хуралдаанаар “Цар тахалын 3 дахь давалгаанаар халдвар авсан иргэд дунджаар 660 хүн байсан бол 4 дэхь давалгаанаар энэ тоо 2 дахин нэмэгдэж, 1410 болж нөхцөл байдал хүнд байна. Тиймээс 4-р шатны журмыг дахин 14 хоног сунгах хэрэгтэй боллоо” хэмээн тайлбарлажээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: MBCnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх