Энэ зуны хэт халуун эхэлснээс хойш 6 хүн амь насаа алдаж 436 хүн халууны өвчин туссан байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 1.3 дахин их тоо юм.
Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны мэдээлэлснээр 5 сарын 29-7 сарын 18 хүртэл халуунаас шалтгаалан өвдсөн 436 хүн байгаа нь өнгөрсөн жилийн ижил өдрүүдтэй харьцуулахад 28.6%-аар их байна гэжээ.
Өнгөрсөн жил хэт халуунаас үүдэлтэй амь насаа алдсан хэрэг гараагүй бөгөөд энэ жил өнөөдрийг хүртэл 6 хүн нас баржээ.
2011-2020 он хүртэл сүүлийн 10 жил хэт халалтаас үүдэлтэй өвдсөн 15.372 хүн байсан бөгөөд үүнээс 143 хүн нь нас барсан байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: news1