Өнөөдөр буюу 28-ны өдөр БНСУ-ын Боловсролын яамнаас Ковид19 мутаци вируснаас урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд гадаад оюутнуудад чиглэсэн журмыг танилцууллаа.
Боловсролын яамнаас 2 дугаар улирлын хичээлийн жилд Мутацинд орсон вирус ихээхэн тархсан орны оюутнуудыг Солонгос улсын иргэдийн 70% нь вакцинд хамрагдсаны дараа нэвтрүүлэхээр болов.
Бусад улсаас ирж буй оюутнуудын хувьд 14 хоногийн тусгаарлалтанд орж, тусгаарлалтанд байх хугацаандаа PCR шинжилгээг 3 удаа өгөхийг журам болголоо.
Өнгөрсөн улирлын хичээлийн жилд 34.000 орчим гадаад оюутнууд ирсэн бөгөөд 255 оюутнаас Ковид илэрсэн байна. ҮҮний 33 оюутан нь хилээр нэвтрэхдээ илэрсэн бол 222 оюутан тусгаарлалтын хугацаанд байхдаа вирус илэрчээ.
8 сарын хувьд мутаци вирус ихтэй гэгдэх 26 улс орны тоонд Өмнөд Африк, Малави, Ботсвана, Мозамбик, Эсватини, Зимбабве, Бангладеш, Бразил, Суринам, Парагвай, Чили, Уругвай, Филиппин, Энэтхэг, Индонез, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан, Вьетнам, Непал, Орос, Ливан, Малайз, Гаити, Ангола , Кувейт, Тринидад ба Тобагода зэрэг орнууд багтаж байна.
Бусад орны оюутнуудын хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн вакцины бүрэн тундаа хамрагдан 14 хоносон тохиолдол тусгаарлалтнаас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд тухайн орны Солонгосын элчин сайдын яамаас тусгаарлалтаас чөлөөлөгдөх бичиг заавал авах шаардлагатай гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 아시아경제