Нажү хотын нэгэн хүүхдийн цэцэрлэгээс МОГОЙ гарч иржээ

2021-08-20 14:40

Өнөө өглөө 9 цагийн үед Жоннам мужийн Нажү хотын нэгэн хүүхдийн цэцэрлэгт могой байна гэсэн дуудлага иржээ.

30 см-ын урттай энэхүү могой нь хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны хэсэгт байсан бөгөөд гаднаас хорхой шавьж орж ирэхээс хамгаалсан хаалтанд зүүгдсэн байна.

Нэн даруй гал унтраах, аврах багийханд дуудлага өгсөнөөр могойг зайлуулж чаджээ.

Аврах багийн ажилтан “ Энэхүү цэцэрлэг нь ой мод ихтэй газар байрласан тул сүүлд орсон борооноор могой наашаа орж ирсэн бололтой. Аз болж гаднаас хорхой шавьж орж ирэхийг хаасан хамгаалтанд тээглэсэн байсан нь ямар нэгэн аюул, хохирол учруулсангүй” гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: NEWSIS

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх