Бусан хотын эмнэлэг хугацаа нь дуусан вакциныг 8 хүнд тарьжээ

2021-09-02 18:13

Өнөөдөр буюу 2-ны өдөр Бусан хотын Бүг дүүргийн (북구) Эрүүл мэндийн төвийн мэдээлэлснээр Хуамён хорооны (화명동) нэгэн томоохон эмнэлэг хугацаа нь дууссан Файзер вакциныг 8 хүнд хийсэн тохиолдол гарчээ.

Уг вакцины хугацаа нь өнгөрсөн сарын 27 хүртэл байсан бөгөөд тус эмнэлэг 29, 30-ны өдрүүдэд иргэдэд тарьсан болох нь нотлогджээ.

Одоогоор хугацаа нь дуусан вакцин тариулсан 8 хүн бүртгэгдсэн байгаа бөгөөд эдгээр иргэдийн 2 нь ходоод гэдэс өвдсөн, бие суларч туйлдан, тамирдах шинж тэмдэг илэрсэн хэмээн гомдол гаргаад байгаа аж.

Гэвч эдгээр шинж тэмдэг нь Ковид19-с сэргийлэх вакцин хийлгэсний дараа илрэх шинж тэмдэгтэй ижил байгаа бөгөөд хугацаа нь дуусан вакцин нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Хугацаа дууссан вакциныг Бук дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс нэгдсэн эмнэлгүүдэд хийсэн шалгалтын үеэр илрүүлсэн бөгөөд  цаашид энэхүү эмнэлэгт вакцин хийхийг зөвшөөрөх болон яагаад хугацаа нь дуусан  вакцин иргэдэд хийсэн тал дээр шалгаж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 머니투데이

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх