Хилийн чанадад суугаа монголчуудад зориулсан төсөл, хөтөлбөрийг дэмжих ЧИГЛЭЛ өгнө

2021-09-10 15:25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад оронд амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, түүх, соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлэх, төрийн ачааг тодорхой хэмжээгээр үүрч байгаа хэмээн Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, Спорт хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан нарыг хүлээн авч уулзжээ.

Тэрээр, "Хүүхэд багачуудад эх хэл, Монгол амьдрал, түүх, соёлоо таниулахад чухал нөлөө үзүүлэх “Нүүдлийн соёлын боловсрол” болон хилийн чанадад суугаа монголчуудад зориулсан бусад төсөл, хөтөлбөрийг бодлогоор дэмжиж, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл өгөх боломжтой" гэжээ.

Зөвлөлийн хамт олон хилийн чанадад болон эх орондоо амьдарч байгаа хүүхэд багачууд, гэр бүл, багш нарт зориулж нүүдэлчдийн ахуй, өв соёл, түүх, эх хэл бичгээ танин мэдэх, суралцах, түгээн дэлгэрүүлэх зуны хөдөлмөр-зуслангийн цогцолбор байгуулах “Нүүдлийн соёлын боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Эх сурвалж: Ikon.mn

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх