Манай сайтын зүгээс Солонгос улсад байрлах Монгол улсын элчин сайдын яамын шуурхай утас 010-8205-3464 руу холбогдон 17 болон 20-ний өдрийн чартер нислэгийн бүртгэлийн талаар тодрууллаа.
MKOR: - Сайн байна уу. Солонгос дахь таны хөтөч Mkor.mn сайтаас холбогдож байна. 17-ны болон 20-ний өдрийн чартер нислэгийн бүртгэлийн талаар тодруулга авах гэсэн юм аа.
- Аан ойлголоо. Таныг консул Хашбаатартай холбож өгий.
MKOR: - Сайн байна уу. Удахгүй Монголоос ирэх чаптер нислэгүүдийн бүртгэлийн талаар тодруулах гэсэн юм аа. Бүртгэл хэрхэн, яаж явагдаж вэ? Хэзээнээс бүртгэж эхлэх вэ?
Л.Хаш-Эрдэнэ: - Манай иргэд жаахан буруу ойлгоод байх шиг байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгъе. Манай элчин сайдын яам Монгол руу яаралтай буцах хүсэлтэй байгаа иргэдийн нэрс болох 2700 орчим нэрсийг өмнө нь бүртгэж аваад дэлгэрэнгүй мэдээллэлтэй хамт Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн.
Энэхүү чартер нислэгийг Улсын онцгой комисс /УОК/ Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/-тай хамтран зохион байгуулж байгаа. Үүн дээр Сөүл дэх элчин сайдын яам ямар нэгэн үүрэг оролцоогүй.
Бидний өгсөн нэрсийн дагуу УОК хуралдаад 5 шаардлагад нийцсэн иргэдийг дэс дараалалтайгаар сонгон МИАТ-ын албан ёсны төлөөлөгчийн газарт хүргүүлнэ. Үүний дагуу МИАТ-ын төлөөлөгчийн газар тухайн нислэгэд хамрагдах иргэдтэй тус бүрчлэн холбогдож зохих шаардлагуудыг биелүүлсэний дараагаар нислэгийг баталгаажуулах үүргийг хүлээнэ.
MKOR: -Иргэдийн гол бухимдаад байгаа зүйл чартер нислэгэнд хамрагдсан иргэд тухайн 5 шаардлагад нийцсэн хүмүүс явж байгаа тал дээр эргэлзээтэй байна. Энэ тодруулсан хүмүүсийн нэрсийг зарлаж болохгүй юу?.
Л.Хаш-Эрдэнэ: Манай улс нислэгийн олон улсын конвецид нэгдсэн учраас зорчигчийн хувийн мэдээллийг олон нийтэд задруулахгүй байх журмыг мөрдөх шаардлагатай болдог. Тиймийн учир сонгогдсон иргэдийн мэдээллийг зарлах боломжгүй байдаг. Мэдээж энэ тал дээр иргэд бухимдалтай байгааг маш сайн ойгож байна. Гэвч энэ үйл ажиллагааг УОК шууд удирдлаган дор явагдаж МИАТ компани хэрэгжүүлж байгаа. Манай элчин сайдын яамны зүгээс ямарч нөлөөлөх боломж байхгүй билээ. Харин бид нараас шаардаж буй нэмэлт мэдээллийг цаг тухай бүрт нь гаргаж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байна.
MKOR: Мэдээлэл их дутмагаас болоод мөн иргэд их бухамдалтай байна л даа.
Л.Хаш-Эрдэнэ: Мэдээлэл бол хангалттай сайн явагдаж байгаа гэж үзэж байгаа. УОК өдөр бүр энэхүү асуудлаар өдөр бүр шинэчилсэн мэдээллийг өгөөд явж байгаа. Бид ч гэсэн энэ талаархи мэдээллийг өөрсдийн фэйж хуудсаар дамжуулан хүргэж байгаа. Иргэд маань энэ асуудалтай холбоотой үнэн бодит шуурхай мэдээллийг УОК-ын фэйж хуудас болон сайтаар дамжуулан шуурхай авч байхыг хүсч байна. Мөн танай мэдээллийн сайт энэ тал дээр илүү анхаарч Солонгос улсад байгаа иргэдэд холбоотой хэрэгтэй мэдээ мэдээллийг ялган авч шуурхай мэдээлэхийг хүсье.
MKOR: За танд баярлалаа. Ингээд хамгийн сүүлд нь тодруулахад нислэгийн бүртгэлүүд яг одоогийн байдлаар эхэлсэн үү.
Л.Хаш-Эрдэнэ: Энэ сард УОК-оос нийт 6 үүрийн нислэгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм билээ. Эхнээсээ нислэгүүдээ амжилттай хийгээд эхэлсэн. Мөн ийм олон нислэгийг нэг дор зохион байгуулж байгаа болохоор үнэхээр их ачаалалтай ажиллаж байгаа гэсэн мэдээллийг авсан. Өнөөдрөөс эхлэн Солонгосоос чаптер нислэгээр явах иргэдийн нэрс тодорхой болоод МИАТ-ын төлөөлөгчийн газар руу хүргэгдэн холбогдож эхлэх байх аа.