Монгол-Солонгос найрамдлын цэцэрлэгт хүрээлэнтэй болжээ

2021-09-24 19:05

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгийн нээлтэнд оролцжээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун 2021 оны 9-р сарын 24-ний өдөр БНСУ-ын Ойн агентлагаас ХАЁТ-ын төслийн хүрээнд байгуулсан “Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн ”-ийн нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.

Мөн тус ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид тууз хайчилж, дурсгалын мод тарьсны дараа цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бөгөөд тус нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Ойн агентлагийн дарга Чой Бён Ам, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр, Ногоон хэрэм төслийн захиарл Сон Ин Гён зэрэг албаны хүмүүс оролцжээ. 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх