Жирэмсэн ээжүүд болон өсвөр насныхныг Ковид19 ВАКЦИНд хамруулах талаар хэлэлцэж байна

2021-09-23 11:10

Ковид19 вакцины хэрэгжүүлэлтийн багийн 23-ны өдрийн мэдээлснээр, 12-17 насны хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулсан 4-р улирлын вакцинжуулалтын төлөвлөгөөг ирэх даваа гарагт зарлахаар болжээ.

 Засгийн газрын зүгээс 5 - 11 насны хүүхдүүдэд Pfizer вакцин үр дүнтэй болохыг тогтоосон клиник туршилтуудын үр дүнг нягталж, томоохон улс орнуудын вакцинжуулалтын байдлыг тасралтгүй хянахын зэрэгцээ эдгээр насны бүлгийн вакцинжуулалтын статусыг хянаж үзэх шийдвэр гаргажээ.

Мөн бусад насныхны вакцинд хамрагдаагүй хүмүүст нэмэлт захиалга авч байгаа аж.

 Засгийн газар ирэх сар гэхэд нийт хүн амын 70 хувь болох 36 сая хүнд вакцин хийлгэж сүргийн дархлааны суурийг бий болгохоор төлөвлөж байна.

Вакцинжуулалтын багийн мэдээлснээр 1 болон 2 -р тунг 20 -ны өдөр 31,255 хүн хийлгэсэн бол 21 -нд 10,655 болж буурсан ба 22 -нд 43,191 болж бага зэрэг нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны нийт хүн амын 82.8% Вакцины 1-р тунд хамрагдаад байна. 

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх