Гадаадад, Вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдэд вакцины гэрчилгээ олгоно

2021-10-05 18:59

Гадаадад Корона вирусын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдан тусгаарлалтнаас чөлөөлөгдөх хуудастай хилээр орж ирж буй иргэд ирэх 7-ны өдрөөс эхлэн “Нийгмийн харилцаанд зай барих журам” буюу хорио цээрийн дэглэмээс чөлөөлөгдөх боломжтой боллоо.

Өнөөдөр, БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гадаадад вакцинжуулалтын бүрэн тундаа хамрагдан тусгаарлалтаас чөлөөлөгдөх хуудастай иргэдэд вакцинжуулалтыг хүлээн зөвшөөрсөн бичиг олгох болсоноо мэдэгдлээ.

Солонгос улсад өнөөдрийг хүртэл гадаадад вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэд хүний тооны хязгааралтанд хамруулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд цаашид Солонгос улсын иргэдтэй ижил вакцинд бүрэн хамрагдсан иргэдийн хамрагдах хүрээ, боломжийг ижил олгож, хорио цээрийн дэглэмээс чөлөөлөх гэнэ.

Гадаадад вакцин хийлгэхийг хүлээн зөвшөөрсөн вакцинууд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан Pfizer, Janssen, Moderna, AstraZeneca (AZ ба Kobishield зэрэг), Sinopharm, Sinovac зэрэг вакцинууд юм.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх