Гёнги муж, Анх удаа гадаад иргэдийн төлөө "Вакцинжуулалтын автобус" санаачиллаа

2021-10-06 18:45

Гёнги муж нь Солонгос улсад анх удаа “Вакцинжуулалтын автобус”-ыг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.

Өнөөдөр буюу 6-ны үдээс өмнө Гёнги мужийн(경기도) Ансан хотын (안산시) Данвүон дүүрэг (단원구) дахь Солонгосын Аж Үйлдвэрийн цогцолбор корпорацын зүгээс анхны “Вакцинжуулалтын автобус” үйлчилгээг оруулж байгаа бөгөөд гадаад иргэдийн олноороо ажилладаг газар болон үйлдвэр зэрэгт хүрч очин Ковид 19-ын эсрэг вакцинд хамруулахаар болжээ.

Энэ нь бичиг баримтгүй гадаад иргэдийн вакцинжуулалт бага байгаатай холбоотой аж.

Гёнги мужийн оршин суух эрхтэй гадаад иргэдийн 74.7% нь 1-р тунгийн вакциндаа хамрагдсан бөгөөд бичиг баримтгүй гадаад иргэдийн хувьд 55.9%-аас хэтрээгүй байгаа судалгаа гарчээ.

Тиймээс “Вакцинжуулалтын автобус”-ыг энэ сарын сүүл хүртэл хэрэгжүүлж өдөрт 100 хүнд вакцин хийхээр төлөвлөж байгаа бөгөөд гол төлөв гадаад ажилчид ихээр ажиллаж буй үйлдвэр, ажлын байруудаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Вакцины хувьд 30-аас дээш насны иргэдэд Яншэйн, 18-29 насны иргэдэд Файзер, Модерна зэрэг вакцин хийх төлөвтэй байгаа аж.

Гёнги мужийн Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн захирал Рю Ён Чоль, “Гадаад иргэд Корона вирусын халдвар авах нь ихсэж байгаа тул эрчимтэй менежмент шаардлагатай байгаа. Тийм ч учраас мужийн гадаадын иргэдийг ажиллуулж буй бизнес эрхлэгчдийг вакцинжуулалтыг дэмжихийг уриалж байна. Вакцинд хамрагдахыг хүссэн дотоодын болон гадаадын ажилчдтай ажил олгогчид байна гэвэл хаана ч хамаагүй хүрч үйлчилнэ” гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: newsis

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх