Ажил зуулчлалын хөлс авдаг хууль бус хөдөлмөрийн зах зээл нэмэгдэж байна

2021-10-07 13:57

Өчигдөр болсон Хууль зүйн яамны төрийн аудитын хуралдаанаар Ардчилсан намын гишүүн Су Бён Чол, "Ажилчин хүрэлцэхгүй байгаа хөдөө орон нутгийг гадаадын ажиллах хүчээр хангахын тулд онцгой арга хэмжээ авах шаардлагатай байна" хэмээн онцоллоо.

Тэрээр  “Сүүлийн үед газар тариалангийн аж ахуйд ажиллах гадаад ажилчид хомсдож байгаагаас тариалангийн ажил зогсоход хүрч буй нь бодит зүйл юм. Үүнийг далимдуулан тариаланч, загасчдыг хууль бус гадаад ажилчидтай холбож өгдөг брокерууд ч газар авч даварч байна” гэжээ.

Одоогийн байдлаар хөдөө орон нутагт Корона19 -ийн нөхцөл байдлаас болж гадаад ажилчид хилээр орж ирэх нь хязгаарлагдмал байгаа тул ажиллах хүчний хомсдол ноцтой асуудалд орж байгаа аж.

Үүний нөлөөгөөр зөвхөн хууль бусаар оршин сууж буй гадаадын ажилчдаас 300,000 орчим вон авч ажилд зуулчиж буй брокерууд  дотоодын аж ахуй, загасчдаас ч нэг гадаад ажилчин тус бүрд 300.000 вон зуулчлалын хөлс болгон авч хууль бус хөдөлмөрийн зах зээл өсөн нэмэгдэж байна.

Тиймээс гишүүн Су Бён Чол “Энэхүү байдлыг зогсоохын тулд гадаад ажилчид, улирлын чанартай ажилчдын бодлого, системийг өөрчлөх, гадаад оюутнуудыг улирлын чанартай ажил хийхийг хүлээн зөвшөөрөх зэргийг хэрэгжүүлж, Хууль зүйн Яам, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн Яам, Далайн загас агнуурын Яам, Хүнс, Хөдөө аж ахуйн Яам зэрэг төрийн байгууллагууд хамтарч, салбар бүрийн онцлогт тааруулсан зохион байгуулалттай ажил хийх хэрэгтэй байна” гэлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 국민일보

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх