Хууль Зүйн Яам, Өршөөлийн хугацаа зарлалаа

2021-10-08 18:14

Сүүлийн үед гадаад иргэд Корона вирусын халдвар авах нь ихсэж буй тул вакцинжуулалтыг идэвхжүүлэх үүднээс өнөөдөр буюу 10 сарын 8-ны өдөр БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас  🗓️ 2021.10.12~2021.12.31 хооронд  Хууль бусаар оршин суугаа иргэдийг өршөөлд хамруулахаар болсноо мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл Ковид19-с урьдчилан сэргийлэх вакцины 2 тунгаа хийлгэж сайн дураараа нутаг буцах хүсэлтээ гаргасан гадаадын иргэнийг торгуулиас чөлөөлж, буцаж хилээр орж ирэх эрхийг нь нээлттэй болгох юм.

Баривчилгаанд орсон иргэд болон цагдаа сэргийлэхийн хяналтад байгаа иргэд нь үүнд хамаарахгүй бөгөөд зөвхөн Өөрийн хүсэлтээр хил давах иргэдэд хүчин төгөлдөр болохыг анхаарна уу.

Монгол хэл дээрх дэлгэрэнгүй мэдээллийг 1345-7 цагаачлалын албаны лавлахаас асууна уу.

Э.Нарангарав

Эх сурвалж: 법무부 Хууль Зүйн Яам

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх