Нийгмийн харилцаанд зай барих журмыг СҮҮЛЧИЙН УДАА сунгаж байгаа юу?

2021-10-15 19:30

БНСУ-ын ЗГ өнөөдөр буюу 15-ны өдөр хуралдаж Нийгмийн харилцаанд зай барих журмыг сүүлчийн удаа 2 долоо хоногоор сунгалаа.

Засгийн газар үе, шат дараалалтайгаар урьдчилан сэргийлэх журмыг бууруулах зорилгоор өнгөрсөн 13-ны өдөр, хэвийн өдөр тутмын амьдралыг сэргээх ажлын хороог байгуулж, анхны хуралдаанаа хийсэн.

Энэхүү ажлын хороогоор дамжуулан нарийн үе шаттай бодлого боловсруулж, энгийн амьдралд шилжихээр төлөвлөж байгаа юм.

Тиймээс энэ сарын 31 хүртэл Нийгмийн харилцаанд зай барих журмыг сүүлчийн удаа 2 долоо хоногоор сунгалаа.

Ингэснээр одоо хэрэгжиж байгаа төвийн бүсүүд 4-р шат, хөдөө орон нутаг 3-р шатны журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд вакцинд хамрагдсан иргэдэд тулгуурлан уулзлалт цуглааны хүний тооны хязгаарыг буурууллаа.

Өөрөөр хэлбэр 4-р шатны журмыг хэрэгжүүлж байгаа бүсүүд оройн 18 цагаас өмнө болон хойно харгалзахгүйгээр вакцинд хамрагдаагүй 4 хүн, хамрагдсан 4 хүн нийт 8 хүн нэг дор цуглаж, хоол идэж болох бөгөөд 3-р шатны журмыг хэрэгжүүлж байгаа бүсүүд вакцинд хамрагдаагүй 4 хүнээс гадна вакцины бүрэн тундаа хамрагдсан 6 хүн буюу нийт 10 хүртэлх хүн цуглаж, уулзаж болох юм.

Мөн төвийн бүсүүдийн кафе, хоолны газрууд оройн 22 цаг хүртэл ажиллах бол 3-р шатны журам хэрэгжүүлж буй бүсүүд 00 цаг хүртэл ажиллах боломжтой юм.

4-р шатны журам хэрэгжиж буй төвийн бүсүүдийн номын сан, стадикафе, үзвэр үйлчилгээний газрууд 22 цагаас 00 цаг болж сунгалаа.

Засгийн газраас энэ удаагийн Нийгмийн харилцаанд зай барих журмыг сүүлчийн удаа хэмээн төлөвлөж байгаа бөгөөд энгийн амьдралдаа эргэн орох шинэ журмыг хэрэгжүүлж эхлэх гүүр болно хэмээн үзэж байгаа аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх