Дотоодын махны томоохон компаниуд хямралд ороод байна

2021-10-19 17:16

Ковид 19-ын нөлөөгөөр махны импорт буурч, үнэ өсөж байгаа тул Солонгос улсын дотоодын томоохон махны компаниуд хямралд өртөж байгаа аж.

Дэлхийн Логистикийн хямрал дотоодын үхэр, гахайн махны үнийн өсөлтөнд нөлөөлж байгаа талаар шинжээчид ярьж байна. Учир нь махны томоохон экспортлогч АНУ-д Ковид19 цар тахалын нөлөөгөөр ажиллах хүчний хомсдол үүсч орон нутгийн махны үнэ тэнгэрт хадан тээвэрлэлтийн зардал эрс нэмэгджээ.

Дэлхийн логистикийн хямралын улмаас гахайн махны импортлох далайн гол замуудыг хаасан бөгөөд намрын улирлын жуулчид ихээр ирж байгаатай холбогдуулан гахайн махны эрэлт эрс нэмэгдсэн байна. 

Е-Март зэрэг томоохон сүлжээнүүдийн хувьд 30 тонн  гахайн мах онгоцоор тээвэрлэсэн тохиолдол ч гарчээ.

Е-Мартын ажилтан хэлэхдээ “Далайн тээвэрлэлтийн үнэ мэдэгдэхүйц өсч байгаа боловч агаарын тээвэрлэлтийн үнэ хэд дахин өндөр билээ. Гэвч импортын махны хомсдлыг арилгахын тулд бид өндөр үнэтэй байсан ч шууд худалдаж авахаас аргагүй байна” гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: WIKIKOREA

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх