ТОПИК-ын шалгалтнаас 29 гадаад иргэн хуурах гэж байгаад баригджээ

2021-10-20 17:01

Олон Улсын Боловсролын Үндэсний Хүрээлэнгийн мэдээлэлснээр 19-ны өдрийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын үеэр Сөүл хотын Гандун дүүргийн нэгэн сургуулиас нийт 31 хүн шалгалтын үеэр хуурах гэж оролдсонг илрүүлжээ.

Эдгээр иргэд нь шалгалт эхлэхийн өмнө хянагч багшид гар утас, утасгүй чихэвч, ухаалаг цаг зэргийг хураалгах журмыг зөрчин электрон төхөөрөмж ашиглаж байгаад баригдсан байна.

Эдгээр 31 хүний 29 нь гадаад иргэд байсан бөгөөд үүний 13  Хятад, 9 Вьетнам, 2 Казакстан, 2 Япон, 1 Монгол, 1 Египет, 1 Англи иргэн байсан аж.

Олон Улсын Боловсролын Үндэсний Хүрээлэнгээс мэдээлэлж буйгаар хууран мэхэлж байгаад баригдсан 31 хүний 1 хүнээс нь бусад нь шалгалтын штабаар шалгуулахаас татгалзсан гэсэн мэдээлэл байна.

Гэвч журмын дагуу энэ удаагийн шалгалтын дүнг хүчингүй болгоно хэмээн мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх