Хэвийн амьдралдаа эргэн орох 3 шаттай бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо

2021-10-26 10:11

БНСУ-д Корона вирусын анхны тохиолдол илэрснээс хойш 1 жил 9 сарын нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл 651 хоног Корона вирустай тэмцэж байгаа юм. 

Өнөөдрийг хүртэл хүн амын 70% орчим нь Ковидын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдсан тул жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор аажим, аажмаар "Хэвийн амьдралд шилжих" журмыг хэрэгжүүлэхээр боллоо. 

Энэхүү журам нь ирэх 11 сарын 1-нээс эхлэн 6 долоо хоногийн хугацаатайгаар 3 үе шаттай хэрэгжих аж. 

11 сарын 1-нээс 1 шат хэрэгжих бөгөөд Жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй дэмжин цагийн хязгаарлалтгүй болгох юм. 

12 сарын 13-наас 2-р шат хэрэгжин Томоохон арга хэмжээнүүдийг хүлээн зөвшөөрөх аж. 

Харин 3-р шат нь ирэх оны 1 сарын 24-нээс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд энэ үед хувийн уулзалт цугларалтыг хязгаарлах журмыг цуцлахаар төлөвлөж байгаа гэнэ. 

25-ны өдрийн 00 цагаар Корона вирусын халдвар авсан шинэ тохиолдол 1266 бүртгэгджээ. 

 

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх