БНСУ, ХУВААРЬТ НИСЛЭГИЙГ СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙ

2021-11-02 17:48

БНСУ -ЫН ЭЛЧИН САЙД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ӨНДӨР БАЙГАА ҮЕД ХУВААРЬТ НИСЛЭГИЙГ СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙГ ХЭЛЖ ЗӨВХӨН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙГ МОНГОЛЧУУДАД ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖТОЙ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хунтай уулзжээ.

Энэ үеэр БНСУ-ын элчин сайд хэлэхдээ "Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсаас ирэх тусгай үүргийн нислэгийн зорчигчдод бид тусгай шаардлага тавихаас өөр аргагүй. Нэг онгоцноос гурваас дээш хүнээс халдвар илэрсэн тохиолдолд тус улсын нислэгийг долоо хоног цуцалдаг. Уг нь хуваарьт нислэгээ сэргээчихвэл манай зүгээс татгалзах ямар ч асуудал байхгүй. Хуваарьт нислэгтэй орнуудад бол нислэг цуцлахгүй 60 хувийн дүүргэлттэй явах л шаардлага тавьж байгаа.

Дэлхийн олон оронтой бид хуваарьт нислэгийг сэргээсэн. Харин танай орны зүгээс хуваарьт нислэгээ эхлэхгүй, зөвхөн тусгай үүргийн нислэг хийгээд байгаа. Тусгай үүргийн нислэг дээр бид бусад оронд тавьдаг тооны хязгаарлалтаа тавихаас өөр аргагүй.

Дамжин өнгөрөх зорчигчдыг хүлээн авч байгаа. Мөн Өмнөд Солонгосоос Монгол руу явах нислэгийг зөвшөөрч байгаа" гэв.

Өмнөд Солонгос улс руу хуваарьт нислэгийг хэзээ эхлүүлэх талаар ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуягаас тодруулахад "Монгол Улсаас БНСУ-д хуваарьт нислэгийг эхлүүлэх хүсэлтэй тавьсаар байгаа. Эхний ээлжид арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоо хоногт нэг нислэг, арванхоёрдугаар сарын 1-нээс нислэгээ нэмж, долоо хоног тутам 5 удаагийн хуваарьт нислэг хийхээр яригдаж байна. Гэвч Монгол Улсад өдөрт батлагдах халдварын тохиолдол 1000 давж, "улаан бүс"-д тооцогдож байгаа тул нислэг хийх албан зөвшөөрлийг Өмнөд Солонгосын талаас өгөөгүй байна. Манай талаас тусгай үүргийн нислэг бус, хуваарьт нислэг үйлдэхийг ихээхэн хүсэх боловч тухайн улсын онцгой комиссын шийдвэр гараагүй, зөвшөөрөл хараахан олгоогүй” гэлээ.

Монгол Улсаас Covid-19-ын халдвартай зорчигч байнга ирж байгаа тул БНСУ дараах шинэ журмыг баталжээ.

  • Өмнөд Солонгос улс руу нэвтрэх боломжтой иргэд: F-5, F-6…оршин суух үнэмлэхтэй иргэд түүний гэр бүл. Мөн A-1, A-2 виз буюу дипломат албан пасспорт эзэмшигч байна.

Эх сурвалж: SEVEN7 Mongolia

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх