11 сараас эхлэн “Хэвийн амьдралд эргэн орох” 1-р шатны журам хэрэгжинэ

2021-10-29 12:10

Ирэх 11 сарын 1-нээс эхлэн 4 долоо хоногийн турш халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ журам буюу “Хэвийн амьдралд эргэн орох” бодлогын 1-р шатыг хэрэгжүүлж эхлэхээр боллоо.

Өнөөдөр буюу 29-ны өдөр Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аюулгүйн бодлогын хороо хуралдаж, Ерөнхий сайд Ким Бү Гём “Хэвийн амьдралд эргэн орох” 1-р шатыг хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор зарлалаа.

Энэхүү шинэ журмын хүрээнд шөнийн цэнгээний газрууд болон спорт заал зэрэг эрсдэл өндөртэй газрууд вакцинд хамрагдсан бичиг болон сөрөг гарсан бичигтэй хүнд үйлчлэх “Vaccine Pass”-ыг хэрэгжүүлэх нь.

Ингэснээр цагийн хязгаарлалтгүй 24 цаг ажиллах боломжтой бөгөөд уулзалт цуглааны хувьд вакцинд хамрагдсан, хамрагдаагүй хамаагүй хот суурин газруудад 10, хөдөө орон нутагт 12 хүртэлх хүн нэг дор цуглаж, үйлчлүүлэх боломжтой.

Зөвхөн  Корона вирус тархах өндөр эрсдэлтэй хоолны газар, кофе шопод вакцинд хамрагдаагүй 4 хүртэлх хүн уулзах боломжтой аж.

Ерөнхий сайд Ким хэлэхдээ, “Бидний өмнө шинэ тэмцлийн зам эхэлж, итгэл найдвар болон эрсдэл зэрэгцсэн хэцүүхэн аялал хүлээж байна. Төрөөс ард иргэдийнхээ өнөөдрийг хүртэл үзүүлж ирсэн ухамсар, төлөвшилд найдаж, хэцүү зүйл тулгарсан ч хойш ухралгүй даваад гарах болно” гэлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх