БНСУ, Гэрээний гадаад ажилчдаа авахаар боллоо

2021-11-05 12:47

БНСУ, Засгийн газраас  энгийн амьдралд эргэн орох бодлогын хүрээнд жижиг, дунд бизнес болон газар тариалан хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөдөлмөрийн гэрээт ажилтан буюу Е-9 визтэй гадаад иргэдийг хилээр нэвтрэх дүрэм журмыг бууруулж, энэ сарын сүүлээс эхлэн татан авахаа өнөөдөр мэдэгдлээ.

Харин эрсдэл өндөртэй орнуудын ангилалд багтдаг, тус улсын хилээр нэвтрэхийг хориглосон Мьянмар, Филиппин, Пакистан, Узбекистан, Киргиз зэрэг таван орны гэрээт ажилчид тухайн улсад вакцин хийлгэж дууссанаас хойш 14 хоногийн дараа л виз олгох боломжтой аж.

Мөн онгоцонд суухаас өмнө 72 цагийн дотор ПСР шинжилгээ хийлгэсний дараа шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд нэвтрэхийг зөвшөөрөх бөгөөд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас энэ сарын сүүл гэхэд хилээр нэвтрэх боломжтой болно гэж үзэж байна.

Үлдсэн 11 улс (Камбож, Вьетнам, Тайланд, Зүүн Тимор, Лаос, Хятад, Балба, Шри Ланка, Монгол, Бангладеш, Индонез) вакцин хийлгэснээс үл хамааран шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тус улсад нэвтрэхийг зөвшөөрөх бөгөөд Солонгост ирсэний дараа  вакцинжуулалтанд заавал хамрагдах ёстой аж.

Засгийн газраас одоогийн байдлаар хүлээгдэж буй 50.000 гэрээт ажилчид байгааг харгалзан үзэж, өдөрт 100  гэрээт ажилтан буюу  1 долоо хоногт 600 гэрээт ажилчдыг хилээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Гэсэн хэдий ч вакцинд хамрагдсан эсэхийг үл харгалзан 10 хоногийн турш тусгаарлалтанд заавал орно хэмээн мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 한겨레

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх