2022 онд, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 5.05%-аар өснө

2021-11-10 17:19

БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ирэх 2022 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2021 оноос 5.05% буюу нэг цагийн 440 воноор нэмэгдүүлж 9160 төгрөг болгохоор болсон.

Үүнийг сарын цалинд хөрвүүлбэл 1 өдөрт 8 цаг, 7 хоногт 40 цаг ажиллаад долоо хоног бүрийн цалинтай амралтын өдрийг оруулаад сарын 209 цаг гэж тооцвол 1.914.440 вон юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь аж үйлдвэрийн төрлөөс үл хамааран бүх ажлын байран ижил тэгш үйлчилнэ.

БНСУ-ын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2010 оноос хойш тасралтгүй жил бүр өсөж байгаа бөгөөд 2018 онд хамгийн өндөр буюу 16.4% (1060 вон) өссөн байна.

Энэ жилийн хувьд нэг цагийн 8720 вон байгаа бөгөөд нэг өдрийн 69.760  вон, сарын 1.822.480 вон юм.

Э.Нарангарав

Эх сурвалж: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төв хороо

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх