Сөүл хот, дунд сургуульд дэвшин орж буй нийт сурагчиддаа TABLET PC өгнө

2021-11-11 11:24

Өнөөдөр буюу 11-ны өдөр Сөүл хотын боловролын төвөөс “Коронагийн дараах ирээдүйн боловсролын шинэ загвар”-ыг танилцууллаа.

Шинэ төрлийн коронавирусын халдвар (COVID-19)-аас хойш гарсан нийгмийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх, ирээдүйн сургуулийн соёлын дүр төрхийг харуулах ирээдүйн боловсролын загварыг бэлтгэсэн байна.

Энэхүү бодлогын хүрээнд ирэх жилээс эхлэн Сөүл хотын дунд ангид элсэн орж буй бүх сурагчийг бие даасан боловсрол эзэмшүүлэх зорилгоор үзэг, хурууны мэдрэгчтэй зөөврийн компьютер, таблет компьютерээр хангаж, 2024 он гэхэд дунд сургуулиудад бүрэн түгээж, улмаар бага, ахлах сургуульд өргөтгөхөөр төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ.

Сөүл хотын нийт дунд ангид элсэн суралцах  69,627 сурагч болон дунд ангийн 18,470  багш зэрэг  88,097 хүнд ухаалаг хэрэглүүр тараахад 60,1 тэртум воны төсвийг зарцуулахаар болжээ.

Э.Нарангарав
Эх Сурвалж:  news1

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх