2022 оны 2 сараас өмнө Ковид-19 эсрэг үйлчилгээтэй эмийг импортлоно

2021-11-10 18:53

Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны дэд сайд Рю Гин Хёг, КОВИД-19  уудаг эмийг нэвтрүүлэх ажлыг түргэтгэх төлөвлөгөө гаргаж байгаа талаар өчигдөр буюу 9-ны өдөр албан ёсны мэдээлэл хийлээ.

Хэвийн амьдралдаа эргэж орох үе шаттай бодлого хэрэгжиж эхэлснээс хойшхи Корона вирусын тархалт хэсэгтээ ихсэх хандлагатай байна хэмээн мэргэжилтэнүүд үзэж байна.

Тиймээс Засгийн газрын зүгээс Корона вирусын давалгаа дахин эхлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд гадаадад боловсруулсан КОВИД-19  уудаг эмийг нэвтрүүлж, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах шатандаа байна хэмээн тайлбарлалаа.

Мөн тэрээр, “ Ирэх оны 2 дугаар сараас өмнө КОВИД-19  уудаг эмийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эмнэлзүйн туршилт  болон зөвшөөрлийг баталгаажуулан гадаадын бусад орны жишээг судалсаны үр дүнд хэрэгжүүлнэ” хэмээн хэллээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх