Шинэ Омикрон вирус Шинэ жилийн бэлэг үү?

2021-12-01 20:53

БНСУ-д Ковид-19-ийн шинэ мутант вирус болох Омикрон  халдварласан 5 хүн албан ёсоор бүртгэгдлээ. 

Хорио цээрийн эсрэг төв штабын халдвар судлалын багийн ахлагч хэлэхдээ "Энэхүү вирус нь  сэжигтэй тохиолдол боловч амьсгалын замын шинж тэмдэг, булчин өвдөхөөс өөр өвөрмөц шинж тэмдэг илрэхгүй байна" гэсэн дүнэлтийг хийжээ.

Нөгөө талаар COVID-19 омикрон мутаци нь цар тахлын төгсгөлийг ойртуулж чадна гэсэн итгэл төрүүлж байгаа талаар мэргэжилтэнүүд ярьж байна.

Германы нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, профессор Карл Лаутербах "Омикрон нь хурдацтайгаар тархдаг боловч үхэлд хүргэх чадвар бага, амьсгалын замын ихэнх вирусын шинж чанартай адил байгаа нь бидэнд "Зул сарын бэлэг" ч байж магадгүй гэж хэлсэн тухай YTN мэдээний албанаас мэдээлжээ.

Омикрон мутац вирус нь анх гарсан Өмнөд Африкийн эмнэлгийн ажилтнууд ч мөн халдвар авсан өвчтөнүүдэд толгой өвдөх, ядрах зэрэг хөнгөн шинж тэмдэг л илэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон нас барсан хүн байхгүй тухай ярьсан байна.

Сонирхуулж хэлэхэд Германы нэгэн эрдэмтэн корона вирус аажмаар ханиад шиг зөөлөн вирус болж хувирч, нас баралтын түвшин аажмаар буурна гэж таамаглаж байсан удаатай гэнэ. 

С.Номинчимэг 

Эх сурвалж: YTN news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх