БНСУ-ын Халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх бодлогын хорооноос өнөөдөр буюу 2-ны өдөр Дотоодоос Омикрон вирусны 5 тохиолдол илэрсэн тухай мэдэгдэл хийлээ.
11 сарын ихээр Нигер улсад зорчсон 40 гаруй насны хосууд болон тэдэнтэй хавьталд орсон нэгэн иргэн Омикрон вирусын халдвар авсан нь тогтоогджээ.
Мөн Алжир улсад өнгөрсөн сар зорчсон 50 орчим насны 2 иргэнээс мөн адил Омикрон вирус илэрч Солонгос улсад нийт 5 тохиолдол бүртгэгдсэнээр Ковид19-ын мутац шинэ вирус Омикрон тархсан 27 орны нэг болоод байна.
40 орчим насны эхнэр нөхөрийн хувьд 23-ны өдөр хилээр орж ирэн 24-ны өдөр вирус илэрсэн нь тогтоогдсон бол 50 орчим насны 2 иргэн оршин суудаг Гёнги мужид байх хугацаандаа илэрсэн тул орон нутагт тархсан байхыг үгүйсгэхгүй хэмээн албаныхан мэдээллэж байна.
Засгийн газар өчигдөр үдээс хойш Омикрон вируснаас урьдчилан сэргийлэх шуурхай хуралдаан зарлаж өнөөдөр буюу 2-ны өдрийн 00 цагаас эхлэн бүх улсаас ирж буй зорчигчдыг вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран 10 хоногийн тусгаарлалтанд заавал оруулахаар шийдвэрлэлээ.
Мөн Вакцины бүрэн тундаа хамрагдсан ч Омикрон вирусны халдвар авсан иргэнтэй хавьталд орсон тохиолдолд 10-14 хоногийн тусгаарлалтанд орохоор боллоо.
Э.Нарангарав
ЭХ сурвалж: MBCnews